Говьсүмбэр аймагт шатахууны үнэ 56-65 хувиар нэмэгджээ

               
2022-04-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Говьсүмбэр аймагт А80 шатахуун 2428, АИ92 шатахуун 2475, дизель түлшний үнэ 3410 төгрөгийн үнэтэй байна.

Дизель түлшний үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн бол шатахууны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56-65 хувиар нэмэгдсэн гэж аймгийн ЗДТГ-ын дэргэдэх  Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ