
Гэрэл зургийг: MPA
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Хуулийн төслийг дэмжихгүй байна. Иргэдэд үзүүлэх дарамтыг бууруулах гэдэг нь зөв хэдий ч бодитой үр дүн үзүүлж чадах уу. Хяналт шалгалтаа сулруулахын оронд төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах хэрэгтэй. Бизнесийн орчин тогтвортой байх хэрэгтэй. Төрийн хяналт шалгалтыг түр зогсоохоос илүүтэй татварын хөнгөлөлт, эсвэл эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож давхардлыг арилгах тал дээр ажиллавал бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг болно.
Талбай дээр гарч жагссан залуус Ажлаа хий гэж уриалсан. Энэ нь төрийн алба хаагчид хүнд суртал, авилгаа арилгаад илүү иргэдийн төлөө сайн ажлаа хий гэж хэлээд байгаа. Ажлаа хий гээд байхад ажлаа улам сулруулах хуулийн төсөл оруулж ирж байна. ” гэв.

0 cэтгэгдэлтэй