
Болорсудар хэвлэлийн газраас “Монгол агуулга” төслийн хүрээнд авьяаслаг залуу зохиогч, зураачийн багтай хамтран монгол домгийг зурагжуулан, дахин зохиомжилсон “Домог: Ертөнцийн үүслээс эхлэх гайхамшигт домгийн аялал” номыг эрхлэн хэвлүүллээ.
Дэлхийн томоохон хэвлэлийн газруудын жишгээр монгол домгийг дахин шинэчлэн бичиж, домог бүрийг дахин давтагдашгүй ур, өнгө аяс бүхий зургаар амилуулснаас гадна домгийн баатруудыг танилцуулах хэсэг болон хүүхэд өөрөө ажиллах хэсгийг ч багтаажээ.
Монгол домгийн баатруудыг амилуулсан, ид шидийн домгийн ертөнцөөр аялуулах шинэхэн бүтээлийн нээлтийг Дэлхийн номын өдрөөр хийхээр төлөвлөжээ. Нээлтийн үеэр эцэг эх, хүүхдэд зориулсан хөтөлбөрүүдийг бэлдсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр бэлэгтэй гэдгийг дуулгахад таатай байна.

0 cэтгэгдэлтэй