
NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Милуаки Бакс талбайдаа Чикаго Буллсыг хоёр дахь удаагаа хүлээн авч 114:110 харьцаагаар хожигдлоо.
Өнөөдрийн тоглолтод Буллсаас Демар Дерозэн 41 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Вүчэвич, Лавинь нар тус тус 20-иос дээш оноо авч хожилд хувь нэмрээ оруулжээ.
Харин Баксаас Яннис Антетэкумпо 33 оноо 18 самбар 9 дамжуулалттайгаар маш сайн тоглолт үзүүлсэн ч тоглолтын үр дүнд ялагдал хүлээлээ.
Ингэснээр Чикаго-Милуакигийн цуврал 1:1 харьцаатайгаар үргэлжилж байна.

0 cэтгэгдэлтэй