Товчхон
               

ЭМЯ: Хүндэвтэр оноштой 116 хүн хэвтэн эмчлүүлж байна

               
2022-04-21 0
ургийн эх сурвалж: MPA

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 37 нь Улаанбаатар хотод, дөрөв нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 591 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 45 нь хүнд, 116 нь хүндэвтэр, 13 нь хөнгөн оноштой байна.

Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Өмнөговь аймагт гурав, Дархан-Уул аймагт нэг батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ