Товчхон
               

Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт нийт 34 цэцэрлэгт хүрээлэн, сад байна

               
2022-04-21 0

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нийтийн эзэмшлийн талбайд ургаж буй мод, сөөгний нарийвчилсан судалгааг гаргажээ. Сумын нутаг дэвсгэрт нийт 34 цэцэрлэгт хүрээлэн, сад байна. Тухайлбал, Барилгачдын саад, 2-р баг дахь Сарлагтай саад, Төв эмийн сангийн орчим, Багшийн сургууль, Сувд сувилал, 72 айлын орон сууц, Зая гэгээний цогцолбор, Булган уулын баруун тал гэх мэт цэцэрлэгт саадууд болон албан байгууллага бүрийн гадна талбай, саадыг оруулж, мод, сөөгийг нэг бүрчлэн тоолсон байна. 

Дээрх 34 цэцэрлэгт хүрээлэн, саад нь нийт 480000 м2 буюу 48 га болж байгаа ба шинэс, улиас, гацуур, нарс, хайлаас, бургас, шархуайс, агч, гүйлс, хуш, голт бор зэрэг нийт 11 нэр төрлийн 26414 мод, сөөг бүрэн ургалттай ургаж байна.

Насжилтын хувьд хамгийн бага нь 5 настай, дээд тал нь 85 жилийн настай шинэс мод байна. 

Тооллогыг аймгийн БОАЖГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ХТҮГ хамтран явуулж, дүнг энэ сарын 11-ний өдөр нэгтгэжээ.

Холбоотой мэдээ