Товчхон
               

Жонни Депп шүүх хурлын үеэр Эмбер Хердээс болж нэг хуруу нь тасарсан тухай ярилаа

               
2022-04-21 0

Жүжигчин Жонни Депп түүний салсан эхнэр Эмбер Херд нарын нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх хэргээр Виржиниа мужийн Фэйрфакс хотод шүүх хурал үргэлжилж байна.

Шүүх хурлын үеэр Жонни Депп “Надад өөрийн зөв буруу эсэхээ тайлбарлах боломжийг Эмбер хэзээ ч олгож байгаагүй. Намайг хэл амаар доромжилж, буруутгаснаар хэрүүл маргаан гардаг байсан” гэжээ.

Түүнчлэн 2015 онд болсон нэгэн маргааны үеэр Эмбер түүн рүү том архины лонх шидсэн бөгөөд үүнээс болж Деппийн нэг хуруу тасарч, түргэн тусламж дуудаж байсан тухайгаа батлан ярьжээ.

Шүүхээс Жонни Деппийг гэр бүлийн харилцаа нь таарамжгүй байхад яагаад Эмбер Хердтэй үргэлжлүүлэн амьдарсан талаар асуухад, “Энэ харилцааг бүтэлтэй болгохыг хүсэж байсан. Тэр надад нэг удаа амиа хорлохыг хүсэж байгаагаа хэлсэн. Хэн ч ийм зүйл сонсоод хүнд шийдвэр гаргаж чадахгүй шүү дээ” хэмээсэн байна.

“Карибын тэнгисийн дээрэмчид” киногоороо алдартай жүжигчин экс эхнэрийнх нь өөрийг нь хүчирхийлэгч хэмээн өгсөн ярилцлагаас болж салбарыхан дундаа нэр хүндээ алдсан билээ. Үүнээс үүдэн Эмбер Хердийг өөрийнх нь нэр хүндэд халдсан тул 50 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандсан юм.  

Лхагва гаригт индэр дээрээс энэ гүтгэлгийн улмаас юу алдсан талаар асуухад Депп “Бараг л бүх зүйлээ” хэмээн хариулжээ. Үргэлжлүүлэн “Гялалзсан амжилтын хажуугаар гэнэтхэн 50 орчим настайдаа эхнэртээ хүчирхийлэл үйлддэг, мансууруулах бодист донтсон нэгэн болж хувирлаа. Би түүнтэй маргалдсан ч хэзээ ч гар хүрч байгаагүй. Херд намайг экс эхнэр Винона Райдерт зориулж хийлгэсэн шивээснээс болж их харддаг байсан. Түүнд аз жаргал бэлэглэхийн тулд би шивээсээ ч хүртэл өөрчилсөн. Түүнийг инээлгэхийн тулд тэнэг дуу дуулж алиа царай гаргадаг байсан ч хэзээ ч тус болоогүй. Би их хичээсэн” гэв.   

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ