Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл сонгогдов

               
2022-04-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-д нэгдэж ээлжит бус хурал лхагва гарагт /2022.04.20/ болж  шинэ удирдлагуудаа сонголоо.

МСБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ганцаараа нэр дэвшиж 100 хувийн саналаар холбооны ерөнхийлөгч болжээ.

Тус холбооны өмнөх ерөнхийлөгч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал МСБХ-ны тамга тэмдэг болон ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Харин холбооны дэд ерөнхийлөгчөөр Энержи ресурс ХХК-ийн дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол банкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, МСS Проперти ХХК гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав нар олонхийн саналаар сонгогджээ.

Холбоотой мэдээ