
Зургийн эх сурвалж: MPA
“Оюу толгой” ХХК-ийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны мөн үеэс 33 хувиар буурсан байна.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр улирлын статистикээр, 30.3 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ.
Тус компани энэ онд 110-150 мянган тонн зэсийн баяжмал, 135-165 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Харин баяжмал дахь алтны агууламж мөн өмнөх оныхоос 60 хувиар буурчээ. Нийт утгаараа, “Оюу толгой” ХХК-ийн зэс, алтны үйлдвэрлэл ийн буурснаар экспортын төлөвлөсөн орлого ч даган буурах төлөвтэй байгаа юм.

0 cэтгэгдэлтэй