Домогт дуучин Чо Ён Пил энэ жил эргэн ирэлт хийнэ

               
2022-04-21 0

Солонгосын поп дууны ертөнцийн амьд домог Чо Ён Пил есөн жилийн дараа анхны шинэ цомгоороо эргэн ирэлт хийх гэж байгаа тухай  хөгжмийн салбарын эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр өдгөө 72 настай дуучин саяхан шинэ цомгийн ажилдаа орсон гэнэ. Мөн түүний туслах “Чо шинэ цомог дээрээ өмнөхөөсөө идэвхитэй ажиллаж байна. Энэ онд багтаан шинэ цомгоо гаргах зорилготой байгаа” гэжээ.

Хэрэв энэ ондоо багтаан худалдаанд гаргавал 2013 онд “Hello” нэртэй 19 дэх бүрэн хэмжээний цомгоо гаргаснаас хойшхи анхны цомог болох юм. Шинэ цомгийн талаар хангалттай мэдээлэл гараагүй ч бүрэн хэмжээний цомог байвал дуучны 20 дахь цомог болон гарах гэнэ.

Тэрбээр 1968 онд Аткинс рок хамтлагийн гишүүнээр анх элсэж дебютээ хийж байжээ. “Цонхны гаднах охин”, “Богино үстэй охин” зэрэг хит дуунуудаараа анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаж, 1980 онд К-поп түүхэнд анх удаа нэг сая хувь борлогджээ.

Мөн 50 жилийн карьертаа ноёрхлоо хадгалж, “Лааны гэрэл”, “Мөрөөдөл”, “Килиманжарогийн ирвэс” зэрэг алдартай дуунуудаараа 19 студийн цомог гаргаж, хөгжмийн тайзнаа олон дээд амжилт тогтоосон байна.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ