
Реппер A$AP Rocky буюу Раким Майерсыг 2021 оны арваннэгдүгээр сард болсон буудалцаантай холбогдуулан Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд саатуулжээ.
A$AP Rocky өөрийн найз бүсгүй, дуучин Рианнагийн хамт амарч байсан Барбадос хотоос хувийн онгоцоор ирэхэд нь нисэх онгоцны буудлаас баривчилсан байна. Цагаачлалын алба болон Гаалийн албаны Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаах багийнхан хамтран баривчилгааг хийжээ. Майерсын өмгөөлөгч Алан Жексон өөрийн үйлчлүүлэгчээ баривчлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Майерс арваннэгдүгээр сарын 6-нд оройн 22:20 цагийн орчимд Селма өргөн чөлөөний ойролцоо буудалцаан болсон хэргээр Лос Анжелесийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм. Буудуулсан хохирогч цагдаад хэлэхдээ гудамжинд хоёр хүнтэй хамт явж байсан Майерс гар буу бариад түүн рүү дөхөж очсон байна. Тэгээд Майерс түүн рүү 3-4 удаа буудсан бөгөөд сумны нэг нь зүүн гарт нь туссан гэж цагдаа нар мэдэгджээ. Буудалцааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараахан албан ёсоор мэдээлээгүй байна.
A$AP Rocky болон түүний хос дуучин Рианна нар анхны хүүхдээ хүлээж буйгаа нэгдүгээр сард зарласан билээ.

0 cэтгэгдэлтэй