
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Мариуполь хотыг чөлөөлсөн тухай Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдлээ гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчин болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Ардын цагдаагийн цэргүүд Мариуполь хотыг чөлөөлсөн. “Азовсталь” үйлдвэрийн нутаг дэвсгэрт хоёр мянга гаруй зэвсэгт этгээд нуугдсан” гэж Шойгу мэдэгдсэн байна.
“Хотын нөхцөл байдал тайван байна, энэ нь бидэнд дэг журмыг сэргээж, хүн амыг тайван амьдралд нь буцаах боломжийг олгож байна. “Азовсталь” үйлдвэрт нуугдсан хүмүүсийн хувьд сайтар бүсэлсэн. Бидэнд энэ ажиллагааг дуусгахад гурваас дөрвөн өдөр хэрэгтэй” гэж Батлан хамгаалахын сайд хэлжээ.
Үүний хариуд Путин аж үйлдвэрийн бүс рүү дайрах ажиллагааг зогсоохыг тушаажээ. Бууж өгсөн Украины бүх цэргийн амь насанд баталгаа өгнө гэж тэрбээр хэлсэн байна.
Шойгугийн мэдэгдсэнээр, гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Украины Зэвсэгт хүчний цэргүүд, үндсэрхэг үзэлтнүүд, мөн гадаадын хөлсний цэргүүдийн тоо 8100 гаруй байсан байна. Хотыг чөлөөлөх үеэр тэднээс 4000 гаруй нь амиа алдаж, 1478 нь бууж өгч, олзлогджээ. ОХУ болон БНДАУ-ын цэргүүд Мариуполь хотыг гуравдугаар сарын 7-нд бүсэлсэн байна.

0 cэтгэгдэлтэй