Товчхон
               

Мемфис цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэллээ

               
2022-04-22 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Мемфис Гриззлэс, Миннасота Тимбэрволвэс багуудын цувралын гурав дахь тоглолт Миннасотагийн талбай дээр болж 104:95 харьцаагаар Мемфис хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Жа Морант 16 оноотой трибл дабл хийсэн бол Дэсмонд Бэйн 26 оноо, Брэндон Кларк 20 оноо авч хожилд хувь нэмрээ орууосан байна. Харин Миннасотагаас Ди Анжило Рассэл 22, Энтони Эдвардс 19 оноог авсан бол төвийн тоглогч Карл Энтоний Таунс ээлжит муу тоглолтоо үзүүлэн ердөө 8 оноо авчээ.

Ингэснээр Миннасота-Мемфисийн цуврал 2:1 харьцаатайгаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ