Товчхон
               

Криштиану Роналду: Хорвоод мэндэлсэн охиндоо талархах цаг ирлээ

               
2022-04-22 0

Хөлбөмбөгчин Криштиану Роналду  болон түүний эхнэр Жоржина Родригес нарын дөнгөж төрсөн ихэр хүүхдийн нэг болох хүү нь эндсэн тухай эмгэнэл цахим орчинд цацагдаад буй.

Энэхүү гунигт мэдээг сонссон алдартнууд сэтгэл дэм өгсөн постууд бичиж, Энфилд цэнгэлдэх хүрээлэнд болсон Манчестер Юнайтед болон Ливерпүүл клубийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид дуу дуулж түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Олон нийт түүний уй гашууг хуваалцан, эмгэнэл илэрхийлсэнд тэрээр талархаж, эхнэр охин хоёр нь эмнэлгээс гарч гэртээ ирсэн талаар өөрийн инстаграмдаа бичжээ.

Тэрбээр “Халуун дулаан гэр минь. Жио болон бяцхан охинтойгоо ингэж нэг хамт байх өдөр ирлээ. Бид та бүхний урмын сайхан үгс, эелдэг нинжин сэтгэлд маш их баярлаж буйгаа хэлмээр байна. Та бүхний дэмжлэг маш чухал бөгөөд гэр бүлд минь үзүүлэх хайр, хүндэтгэлийг бид бүгд маш ихээр мэдэрлээ. Одоо бид энэ хорвоод дөнгөж мэндлээд буй бяцхан охинтой болсондоо талархах цаг ирлээ” гэсэн байна.

Холбоотой мэдээ