Товчхон
               

Польшийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болжээ

               
2022-04-22 0

Польшийн өмнөд хэсэгт орших нүүрсний уурхайд метан хий дэлбэрсний улмаас таван хүн нас барж, долоон хүн нурангинд дарагдсан талаар тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий лхагва гарагт мэдэгдэв.

Түүний хэлснээр, тухайн өдрийн үүрийн 03 цагийн үед нүүрсний уурхайд дахин дэлбэрэлт болсны улмаас аврах багийн нэг ажилтан амиа алдаж, бусад аврагчид уурхай руу нэвтэрч орох боломжгүй болоод байна гэжээ. Холбогдох албаныхны зүгээс хэрхэн уурхай руу нэвтрэх талаар боломжийг эрж хайсаар байна.

Мэдээллийн дагуу дэлбэрэлт болсон нүүрсний уурхай нь Польшийн өмнөд хэсэгт орших Павловице хотын ойролцоо байрладаг аж. Дэлбэрэлт газар дор 1000 метрийн гүнд болсон бөгөөд тухайн үед газар дор 42 уурхайчин байжээ. Аврагдсан хүмүүсийн 21 нь бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар 13 аврах баг аврах ажиллагаанд оролцож байна.  

Холбоотой мэдээ