Товчхон
               

Дархан-Уул аймагт хог хаягдлыг төлбөртэй авдаг автомат машин суурилуулав

               
2022-04-22 0

Монгол инженерүүдийн бүтээсэн хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машиныг “Эко кэш” ХХК-ийн төлөөлөл тус аймагт суурилуулж эхэллээ.

Энэ ондоо багтаан дээрх автомат машинаас 10 ширхгийг олон нийтийн төвлөрөл ихтэй газруудад байршуулах аж. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эко-кэш” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн аравдугаар сард байгуулсан. Тус санамж бичгийн гол зорилго нь орчин үеийн технологид тулгуурласан хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэхэд оршжээ.

Тус машин нь 4G сүлжээнд ажилладаг, үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан учраас Hipay-аар дамжуулан хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг тус бүрийг 20 төгрөгөөр хүлээн авах ажээ. Машины ашиглалттай холбоотой зааварчилгааг тухайн автомат машин дээр байршуулсан гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 12, Өмнөговь аймагт 4 ширхэг автомат машиныг тус тус байршуулжээ. Энэхүү машиныг иргэд ашигласнаар хэрэглэсэн ус, ундааныхаа савыг буцаагаад мөнгө болгох боломжтой гэдгээрээ ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ