Товчхон
               

Б.Энхбаяр: 2024 онд Улаанбаатар хот тэг зогсолт хийхээр байхад хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийг оруулж ирсэнгүй

               
2022-04-22 0
Гэрэл зургийг: MPA

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хоёр асуулт байна.

Улаанбаатар хотод хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийг оруулж ирээгүй байна. Энэ байдлаараа Улаанбаатар хот 2024 онд тэг зогсолт хийхээр байна. Ийм асуудлыг цаг хугацааны хувьд хойш татаад байдаг. Яагаад орж ирээгүй вэ.

Хоёрдугаарт, хэмнэлгийн бодлогын хүрээнд Засгийн газрын агентлагуудыг дэд даргагүй болгоё гэж байгаа юм байна. Агентлагууд ер нь яамдаасаа том болсон. Яамдууд дунджаар 100 орчим хүнтэй. Агентлагуудад хэдэн зуугаас хэдэн мянган хүн ажилладаг. Ийм том байгууллагуудад дэд дарга нар чухал үүрэгтэй. Ганц дарга дээр бүх ачааллыг төвлөрүүлж болохгүй. Хууль зүйн яамны хувьд зөвхөн сайд дээр орж ирдэг албан бичгийн тоо өдөрт 1000 хүрдэг” гэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөнгөн галт тэрэгний хувьд баталгаа гаргах хүсэлт ирсэн. Хөнгөн галт тэрэг нь 2 тэрбум ам.доллараар босох юм. Гурван үе шаттай. Үүнийг бид хэлэлцээд эхэлбэл төсвийн тодотгол өөрөө хууль зөрчсөн тодотгол болно. Өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэдэг асуудлаар хууль зөрчих юм” гэв.

Холбоотой мэдээ