Товчхон
               

Ховд аймгийн Музей, Өв соёлын хүрээлэнгээр 1127 хүүхэд  зочилжээ

               
2022-04-22 0

Ховд аймгийн Музей нь Музейн тухай хуулийн 9.1 дүгээр заалтын дагуу хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үйлчилж байна.

Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар Музей болон Өв соёлын хүрээлэнгээр нийт 1127 хүүхэд багачууд зочилж, түүх, өв соёлын талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ. Мөн Музейн олон нийт, боловсролын хөтөлбөрт хамрагдаж, соёлын үйлчилгээ авсан байна.

Орон нутгийн Музейн байгууллага өдөр бүр 08.00-17.00 цагийн хооронд нээлттэй ажиллаж байна. Анги хамт олны үзмэр үзэх захиалгыг 99243056 утсаар урьдчилан авч буй. 

Тухайлбал, Ховд аймгийн Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн Б.Оюун-Эрдэнэ багштай 4в ангийнхан Ховд аймагтай танилцах аяллынхаа хүрээнд Музей болон Өв соёлын хүрээлэнгээр өнөөдөр зочиллоо. Энэ үеэр нутгийн онцлог, урлагийн нэгэн төрөл болох хөөмийн гарал үүсэл, хөгжлийн талаар мэдээлэл өгч, хүүхдүүдийн санал бодлыг сонсов.

Тэдний дундаас анхлан суралцаж байгаа сурагчид хөөмийлж үзүүлсэн ба соёлын биет бус өвийг багаасаа суралцаж, өвлөн уламжилж байгаад Музейн хамт олон талархалтай байгаагаа цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа.  

Холбоотой мэдээ