Товчхон
               

Алтны экспортын орлого 262.3 сая ам.доллараар өсөв

               
2022-04-22 0

Энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр алтны экспортын тоо хэмжээ 4.8 тоннд хүрч, 288.0 сая ам.долларын экспортын орлого олсон байна.

Алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.9 дахин өссөн ба 2019 оны мөн үеэс 155.8 кг буюу 3.3 хувиар өссөн байна. Алтны экспортын орлого 288.0 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.2 дахин буюу 262.3 сая ам.доллараар өсжээ. Харин нэг тонн алтны экспортын дундаж үнэ 6.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Холбоотой мэдээ