Товчхон
               

“BTS”-ийн “Boy With Luv” дуу 1.5 тэрбум хандалт авчээ

               
2022-04-22 0

Өмнөд Солонгос улсын алдарт хөвгүүдийн хамтлаг болох “BTS”-ийн 2019 оны хит дуу “Boy With Luv” дууны клип “YouTube” дээр 1.5 тэрбум хандалт авсан хамтлагийн анхны видео болжээ.

Тус дууны хандалт 17:00 цагийн үед хамгийн оргилдоо хүрсэн гэнэ. Хамтлагийн харьяалагддаг “Big Hit Music” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн арваннэгдүгээр сард 1.4 тэрбум хүн үзсэнээс хойш таван сарын дараа ийнхүү нэмэгдэж, дээд амжилт тогтоосон байна.

Энэ нь “BTS” хамтлагийн дуунууд дундаас 1.5 тэрбум гаруй хүн үзсэн анхны дууны клип болжээ. “Boy With Luv” дууг оруулаад тус хамтлаг одоогоор 36 уран бүтээлтэй байгаа аж.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ