Товчхон
               

“Seventeen” хамтлаг ирэх сард бүрэн хэмжээний цомгоо гаргана

               
2022-04-22 0

БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг “Seventeen” ирэх тавдугаар сарын 27-нд “Face the Sun” нэртэй дөрөв дэх бүрэн хэмжээний цомгоо гаргана гэж тус хамтлагийн агентлаг “Pledis Entertainment” баасан гарагт мэдэгдлээ.

Хамтлагийнхан твиттер хуудсандаа шат, олс, нар, хуучин газрын зураг зэрэг хүмүүсийн хүсэн хүлээсэн цомгийнхоо агуулга илтгэсэн янз бүрийн объектуудыг харуулсан постерыг олон нийтэд дэлгэжээ.

Долоо хоногийн өмнө “Seventeen” хамтлаг анхны англи хэл дээрх дуу болох “Darl+ling”-ээ урьдчилан гаргасан юм. Удахгүй гарах цомогт багтсан энэхүү дуу нь нээлтээ хийсэн даруйдаа Сингапур, Филиппин, Египет, Индонез зэрэг дэлхийн 34 бүс нутагт “iTunes”-ийн чартуудыг тэргүүлсэн байна.

2015 оны тавдугаар сард дебютээ хийсэн 13 гишүүнтэй хамтлаг К-поп шүтээнүүдийн шилдэг хамтлагуудын нэг болтлоо өргөжсөн. Удахгүй гарах цомог нь 2019 оны есдүгээр сард худалдаанд гарсан “An Ode”-ээс хойшхи анхны студийн цомог болох юм.

Холбоотой мэдээ