
Сөүл хотын дээд шүүх цэргийн баазаас гадуурх орон сууцны барилгад ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон хэрэгт буруутгагдаж буй хоёр эрэгтэй цэрэгт холбогдох хэргийг дахин хянаж, хувийн эзэмшлийн талбайд болсон тул оноосон ялыг хүчингүй болгожээ.
Ахлах дэслэгч, түрүүч цолтой тус хоёрыг 2016 онд ажлын бус цагаар бэлгийн хавьталд орсон хэргээр Цэргийн эрүүгийн хуулийн 92-6 дугаар зүйлд заасан цэргийн гэмт хэрэгт холбогдуулан хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноосон байжээ.
Дээд шүүх “Хувийн орон зайд харилцан тохиролоцож, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон” нь цэргийн соёл, сахилга батыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд ийм тохиолдолд хуулийн арга хэмжээ авах ёсгүй гэж үзсэн байна.
Анх 2017 онд армийнхан дотроо байгаа бэлгийн цөөнх чиг хандлагатай хүмүүсийг шалгаж эхэлсний дараа энэхүү хэргийг илрүүлсэн гэнэ. Мөрдөн байцаалтын явцад 10 орчим цэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалж: Yonhap news

0 cэтгэгдэлтэй