Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ

               
2023-08-01 1

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 1-20-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авна.

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142 798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33 142 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Хэрвээ E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.

Холбоотой мэдээ