Товчхон
               

Хүнсний ногоо тариаланчдад 20 сая төгрөгийн зээл олгоно

               
2022-04-22 0

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын дагалдах хуулиудыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч байгаа. Мөн 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Газар тариалангийн салбарын зээл эздэдээ очихгүй, авахад нэлээд төвөгтэй байна. Үүнийг Төрийн банкнаас тодруулъя.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: 10 их наядын хөтөлбөрт манай банк бусад банкуудтай хамтарч оролцсон. Нийт 8,700 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 441.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүн дотор хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр 98.3 тэрбум төгрөгийн зээл гаргасан. Сүүлд ХХААХҮЯ-тай тохиролцсоны үндсэн дээр 20 тэрбум төгрөгийн зээл гаргахаар бодлого, журамдаа өөрчлөлт оруулаад явж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Тэр 20 сая төгрөгийн зээл олгох асуудал юун дээр гацаад байна вэ.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гурван хувийн хүүтэй зээлийг олгоно. Манайхаас гадна есөн банкаар уг зээлийг олгоно. Төрийн банкны хувьд 20 тэрбум төгрөгийн зээлийг төмс, хүнсний ногооны чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгоно. Ирэх долоо хоногоос зээлээ олгож эхэлнэ.

Холбоотой мэдээ