Товчхон
               

Бритни Спирсийг аав нь дарамталсаар байна

               
2022-04-22 0

Бритни Спирсийн аав Жэйми Спирс 13 жилийн турш охиныхоо бүх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эзэмшиж байсан. Консерваторын хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дууссан хэдий ч аав нь түүнийг дарамталсан хэвээр байна гэж “Daily mail” мэдээлжээ.

Жэйми Спирс Бритнигийн хөлсөлсөн хувийн мөрдөгчийн цуглуулсан материалыг үзэх хүсэлт тавьсан аж. Консерваторын хугацаа дууссаны дараа Бритни хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр аавыгаа шүүхэд өгсөн. Тиймээс аав, охин хоёрын маргаан шүүхээр  эцэслэн шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Жэйми Спирс мөн шүүхэд өргөдөл гаргаж, Бритнигийн хөрөнгөөс хуулийн дагуу төлбөр авахыг хүсчээ. Мөн мөрдөн байцаагчид холбогдох баримт бичгүүдийг үзэх хүсэлт тавьсан аж.

Поп од Бритни өнгөрсөн Даваа гаригт мөрдөн байцаагчийн бүртгэлийг үзнэ гэсэн эцгийнхээ өргөдлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргажээ. Бритнигийн хуулийн баг Жэйми Спирсийг охиноосоо хангалттай их мөнгө салгасан гэж үзэж байна. Тэрбээр дор хаяж 6.3 сая ам.долларын ашиг олсон гэв.

“Daily mail” хуудас Бритнигийн төлөө хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд Жэйми Спирс охиноо үргэлжлүүлэн дарамталсаар байна гэж тэд үзэж байна.

Бритни Спирсийг аав нь дарамталсаар байна

Эх сурвалж: DAILY MAIL

Холбоотой мэдээ