НАСА Ангараг гарагийн хиртэлтийн зургийг авч чаджээ

               
2022-04-22 0

НАСА-гийн “Perseverance rover” Ангараг гарагийн хиртэлтийн зургийг авч чадсан байна.

Хэдийгээр уг зурагт Ангараг гарагийн улаан гадаргуу дээр “төмс” хэлбэрийн зүйл давхцаж байгаа мэт харагдах боловч энэ нь Ангараг гарагийн хоёр бяцхан дагуулын нэг болох Фобос юм.

Дөрөвдүгээр сарын 2-нд тохиосон энэхүү хиртэлт нь 40 секунд үргэлжилсэн юм. Фобос нь сарнаас 157 дахин бага хэмжээтэй байна. “Perseverance rover” нь 18 жилийн турш Ангараг гариг ​​дээрх хиртэлтийг ажиглаж байгаа гэнэ.

Сан Диего дахь “Malin Space Science Systems” компанийн “Mastcam-Z” камерын оператор Рэйчел Хоусон “Хиртэлтийн зургийг харах гэж удаан хүлээсэн ч үр дүн миний санаснаас ч сайн байлаа. Анх энэ мэдээг сонсоод төрсөн өдөр минь тохиож байгаа мэт л баярласан. Энэхүү бичлэгний ачаар бид Фобос гарагийн тухай илүү ойлголттой болно хэмээн найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ