Товчхон
               

Сүхбаатар сумын удирдлагууд Унгарын Элчин сайдтай уулзлаа

               
2022-04-22 0

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан, сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, Засаг даргын орлогч Ц.Пүрэвдорж нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитэй ажил хэргийн уулзалт хийсэн байна.

Уулзалтын эхэнд сумын удирдлагууд Элчин сайдад Сүхбаатар сумын онцлогийг танилцуулахын зэрэгцээ сумандаа гадны хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум орон нутагт үйлдвэр, ажлын байр бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтын үр дүнд Сүхбаатар суманд Унгар улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийж болох ажлуудын саналыг солилцож, ажил хэрэг болохоор харилцан тохиролцжээ. Ташрамд дурдахад, Унгарын эмч Радноти Рот Андор /Radnoti-Rot Andor/ 1920-иод оны эхээр нийслэл хүрээнд ирж, Монголын хүн ам болон цэргүүдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын эмчээр ажиллаж байсан аж. Түүний Монголд авсан тухайн үеийн 66 гэрэл зураг, баримт бичвэрүүд Унгарын үндэсний музейд одоо болтол хадгалагдаж байдаг аж. Сүхбаатар сумын зүгээс их жанжныг эмчилж байсан их эмчийн нэрэмжит гудамжийг тохижуулах хүсэлтэй байгаагаа Элчин сайдад илэрхийлжээ.  

Холбоотой мэдээ