Хатан хаан II Элизабет 96 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ

               
2022-04-22 0

Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд суусны 70 жилийн ой болон 96 насны төрсөн өдөр нь пүрэв гарагт тохиосон байна.

Хатан хаан Английн зүүн хэсэгт орших Норфолк дахь өөрийн эдлэн газар болох Сандрингем рүү аялсан тухай Букингемийн ордон мэдээлжээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан хатан хаан Байбек Найтингейл, Байбек Кэти хэмээх хоёр одой морины хамт авахуулсан зургаа цахим сүлжээнд байршуулжээ.

Кембрижийн гүн, гүнгийн ахайтан Уильям, Кэтрин нар олон нийтийн сүлжээгээр Хатан хаанд төрсөн өдрийн мэндчилгээ илгээжээ. Ингэхдээ “Эрхэмсэг хатан хаандаа 96 насны төрсөн өдрийн мэнд хүргэе!” хэмээн бичсэн байна.

Хатан хаан 1952 онд хаан ширээнд сууснаас хойш 70 жилийн ойн баяр нь түүнийг Их Британийн түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суусан эмэгтэй болгож байгаа юм.

Queen Elizabeth Barbie unveiled by toymaker Mattel

Урьд өмнө тохиолдож байгаагүй тус ойн баярыг тэмдэглэхийн тулд жилийн турш Их Британи даяар хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдах аж. Мөн тоглоом үйлдвэрлэгч Маттел ойн баярыг тохиолдуулан хааны дүртэй Барби хүүхэлдэйг урлан худалдаалахаар болжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ