Ус, ундааны үйлдвэрүүд хоногт 2,462 шоо метр ус хэрэглэдэг

               
2022-04-22 0

“Олон улсын эх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор усны салбарын бодлого, төлөвлөлтийн талаар салбарын төлөөллүүд хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийн үеэр Ус сувгийн удирдах газрын гэрээт үйлдвэрүүдийн хаягдал усны бохирдлын агууламжийн мэдээллийг Монголын Мянганы Сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал танилцууллаа. 

Өнгөрсөн 2019 оны мэдээлэлд дурдсанаар ус, ундааны үйлдвэрийн хоногийн усны хэрэглээ 2,462 шоо метр, химийн хэрэгцээт хүчилтөрөгч /ХХХ/ 5,000 миллиграмм байгаа бол биохимийн хүчилтөрөгч /БХХ/ 3,000 миллиграмм байна. Усны хоногийн хэрэглээг тодруулбал, 

  • Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүд 1,903 шоо метр
  • Архи, пивоны үйлдвэрүүд 2,167 шоо метр
  • Харгиа УЦБ-д нийлүүлдэг арьс ширний үйлдвэрүүд 1,346 шоо метр
  • Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн хоногийн усны хэрэглээ 740 шоо метр байна. 

Холбоотой мэдээ