Товчхон
               

Аливаа үйлс сэтгэлчлэн бүтэх өдөр

               
2022-04-23 0

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Сансар

Энэ өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Холбоотой мэдээ