Товчхон
               

Оростой хамаарал бүхий хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад нэвтрүүлэхгүй

               
2022-04-22 0

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “ОХУ-тай хамаарал бүхий хөлөг онгоцуудыг АНУ-ын боомтуудад нэвтрүүлэхийг хориглоно” хэмээн пүрэв гарагт мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ, “энэ нь ОХУ-ын төрийн далбаатай, ОХУ-ын аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа ямар ч хөлөг онгоц АНУ-ын боомтод бууж, манай эрэгт нэвтэрч чадахгүй гэсэн үг” гэжээ.

Энэ нь АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг авч буй хамгийн сүүлийн үеийн хориг арга хэмжээ болж байгаа юм. АНУ-аас өмнө Канад болон Европын орнууд мөн адил шийдвэрийг гаргаад байсан.

Өнгөрсөн 2021 онд ОХУ-ын хөлөг онгоцууд АНУ-ын боомтуудад буусан тоо ердөө 1800 байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нийт тээвэрлэлтийн 3 хүрэхгүй хувийг эзэлж байна. Мөн өдөр Их Британийн Засгийн газар ОХУ-ын мөнгөн эдлэл, модон эдлэл, түрс зэрэг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнд 1 тэрбум гаруй фунтын импортын татвар ногдуулж буйгаа зарлав. 

Холбоотой мэдээ