Товчхон
               

Новак Жокович: Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнээс хориглох чинь “галзуу” зүйл

               
2022-04-23 0

“Их дуулга”-ын хорин удаагийн аварга Новак Жокович энэ жил Орос, Беларусийн тамирчдыг “Wimbledon” тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрийг шүүмжилж, “галзуу” гэж үзжээ.

“Wimbledon” тэмцээнийг зохион байгуулагчид ОХУ Украинд түрэмгийлсний дараа Орос, Беларусийн тамирчдыг энэ жилийн тэмцээнд оролцох эрхгүй болгосон байна.

Иймд Новак Жокович “Би дайныг үргэлж буруушаах болно. 1999 онд Сербийн нийслэлд агаараас цохилт өгөх үед би дөнгөж 11 настай байсан. Мэдээж ямар их сэтгэлийн шарх үлдээдэг болохыг би сайн мэднэ. Гэхдээ би Орос, Беларусийн тамирчдыг энэ жилийн тэмцээнд оролцохыг хориглох шийдвэр гаргасныг дэмжиж чадахгүй. Энэ бол галзуу үйлдэл. Улс төр спортод саад болох ёсгүй” гэжээ.

Харин тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс “Ийм үндэслэлгүй, урьд өмнө байгаагүй цэргийн түрэмгийллийн нөхцөлд Орос эсвэл Беларусийн тоглогчдыг аваргын тэмцээнд оролцуулснаар тэдэнд ашигтай нөхцөл байдал үүсэхийг бид зөвшөөрч чадахгүй. Их Британи болон дэлхийн өнцөг булан бүрт болсон аварга шалгаруулах тэмцээний онцлогийг харгалзан Оросын дэлхийд үзүүлэх нөлөөг аль болох хязгаарлан барих нь засгийн газар, үйлдвэр, спорт, бүтээлч байгууллагуудын үүрэг юм. Тиймээс бид 2022 оны аваргын тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг оруулахаас татгалзах бодолтой байна” гэв.

AELTC-ийн энэхүү шийдвэр нь Орос, Беларусийн тамирчдыг сонгомол теннисний тэмцээнд оролцохыг хориглосон анхны тохиолдол юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ