Товчхон
               

Генералууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарив

               
2022-04-23 0

Монгол Улсын генералууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийллээ. “Монгол Генерал” ТББ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан тус дүүрэгт байрлах Дамбадаржайлин хийдийн дэргэд “Генералуудын төгөл” нээн мод тарих ажлыг өнөөдөр зохион байгуулав.

Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа өнөөдрийн арга хэмжээний үеэр онцолсон юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг генералууд уриаллаа.

зураг

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэв, хошууч генерал Ч.Амарболд, хошууч генерал Д.Сандаг-Очир нар оролцлоо.

зураг

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар 

Холбоотой мэдээ