Товчхон
               

Г.Ариунбаатар Евразийн 15 улсын дуурийн дуулаачдаас шилдгээр шалгарчээ

               
2022-04-23 0

“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, шагнал хүртжээ.

Тодруулбал, дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж ялалт байгуулсан байна.

Тэрбээр энэ талаараа сошиал хуудастаа “Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээ дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ. Хөөрхөн үү” гэжээ.

Холбоотой мэдээ