Өнөөдөр дэлхийн номын өдөр тохиож байна

               
2022-04-23 0

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд 4 дүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан байдаг.

Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг. Манай улсад энэ өдөр Үндэсний төв номын сангаас эхлээд хот, аймгийн номын сангууд номын өдөрлөг зохион байгуулж, яруу найрагч, зохиолч уншигчдын уулзалт хийдэг уламжлалтай юм.

Холбоотой мэдээ