Миами цувралд 3:1-ээр тэргүүлж эхэллээ

               
2022-04-25 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Миами Хит Атланта Хокс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж 110:86 харьцаагаар Миами хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Хитээс Жимми Батлэр 36 оноо 10 самбар авсан бол гараанд гарсан бусад дөрвөн тоглогч 10-аас дээш оноо аван хожилд хувь нэмрээ оруулав. Харин Хоксоос Дэ Андрэ Хантер 24 оноогоор багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Трэй Янг ердөө 9 оноотойгоор тоглолтыг өндөрлөжээ.

Ингэснээр Миами-Атлантагийн цуврал 3:1 харьцаатайгаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ