Товчхон
               

Монголчууд анх удаа эмэгтэй легионер тоглогчтой боллоо

               
2022-04-25 0

Үндэсний сагсан бөмбөгийн 3х3 төрөлд төдийгүй Монголын спортын замналд анх удаагаа эмэгтэй легионер буюу гадаадын тоглогчтой боллоо.

Канадын шигшээ багийн тоглогч  Тимбилла Рашида энэ жилийн FIBA 3×3 Women’s Series буюу Дэлхийн Гран при-д Монголын мэргэжлийн клуб Улаанбаатар Амазонс-т тоглохоор гэрээгээ үзэглэжээ.

Энэ тамирчны өмнө Улаанбаатар ММС эрэгтэй багт Канадын алдарт Стив Сер тоглох гэрээгээ хийсэн юм байна. Ийнхүү Монголын багууд анх удаагаа эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 легионер тоглогчтой ФИБА-гийн шинэ улиралд хүч үзэх болж байна.

Холбоотой мэдээ