Э.Макрон ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж магадгүй байна

               
2022-04-25 0

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад 18 779 641 сонгогч буюу 58.54 хувийн санал авч ялалт байгуулсныг сонгуулийн урьдчилсан дүн харуулсан талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Э.Макроны өрсөлдөгч, хэт барууны үзэлт нэр дэвшигч Марин Ле Пений хувьд 41.46 хувийн /48 752 500 хүн/ санал авчээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, санал өгөх эрхтэй сонгогчдын тоо 48 752 500 байснаас 35 096 391 хүн саналаа өгсөн байна. Энэ нь сонгогчдын 28.01 хувь нь саналаа өгөөгүй гэсэн үг юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Францын Үндсэн хуулийн зөвлөл баталгаажуулсны дараа олон нийтэд танилцуулна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Э.Макрон, М.Ле Пен нар мөн өрсөлдсөн бөгөөд тухайн үед Э.Макрон 66.1 хувийн саналаар сонгогдож байсан юм.

Холбоотой мэдээ