Хүнсний ногооны үр олгох ажил үргэлжилж байна

               
2022-04-25 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газрын энэ оны 118 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 21 аймаг, нийслэлийн ХАА-н газруудад хүнсний ногооны үрийг хуваарилан хүлээлгэсэн. Үүнийг тус газрууд аймаг, нийслэл, дүүрэг, сумдын хүнсний ногоо тариалагч иргэдэд олгож байна. Үүнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, тарвас, бууцай, сармис, урт сонгино,  хүлэмжийн хэмх, лооль, чинжүүний үр орж байна. Хүнсний ногооны үрийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэн, ААН өөрийн харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандах юм. ХХААХҮЯ-наас “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр хүнсний ногооны ил талбайн болон хүлэмжийн 11 нэр төрлийн 11.935 кг, 4.711.935 ширхэг үр худалдан авчээ. 

Холбоотой мэдээ