Товчхон
               

Солонгост аялаад Монголдоо мод тарих аянг эхлүүлжээ

               
2022-04-25 0

БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харъяа Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын зүгээс 2022 онд Солонгос улсад аялаад ирсэн жуулчдад Монголдоо мод тарих боломжийг олгохоор болжээ.

Тодруулбал, Солонгос чиглэлтэй аяллын бүтээгдэхүүнийг худалдаж авсан эхний 1000 аялагчдын нэрээр мод тарих юм. Ингэхдээ модыг тарихаас илүү арчлан ургуулах нь чухал байдаг тул тус ажлыг хариуцан ажиллах, олон улсад мод тарих хөдөлгөөнийг өрнүүлдэг мэргэжлийн байгууллага ‘Ногоон ази сүлжээ” ОУБ-тай хамтран ажиллахаар болжээ.

KTO Улаанбаатарын зүгээс Монгол Улсын цөлжилтийн эсрэг хийгдэж буй “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжин Монголын бүх иргэдийн оролцоо байж, уг хөдөлгөөн амжилттай явагдахыг хүссэн сэтгэлээр энэхүү аян эхлүүлж байгаа бөгөөд цаашид илүү өргөжүүлэн “Солонгос улсад аялагчидын ой” байгуулагдана гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ