Товчхон
               

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 52.19 хувиар сулрав

               
2022-04-25 0
Зургийн эх сурвалж: MPA

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 3 дугаар сард 2901.83 төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 52.19, өмнөх сарынхаас 44.66 төгрөгөөр суларсан байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 3 дугаар сард 457.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.44, өмнөх сарынхаас 6.74 төгрөгөөр суларсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 27.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.45, өмнөх сарынхаас 8.57 төгрөгөөр чангарсан байна.

Холбоотой мэдээ