
Зургийн эх сурвалж: MPA
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч мэдээлэл хийлээ.
“Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан” гэдгийг 2022 оны хоёрдугаар сарын 18-нд Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байсан юм.
Өмгөөлөгч Г.Баасан:
“Иргэн Ч.Мөнхбаяр хоригдоод 66 хонож байна. Энэ хүн дахин гэмт хэрэг хийх ямар ч үндэслэлгүй, сэтгүүлч хүн. Дээр нь, энэ хүнийг төрийн нууцын мэдээллийг гадаадад худалдсан, цуглуулсан, дамжуулсан гэдэг зүйл, заалтаар яллах гэж оролдож байна. ТЕГ агнуулын ерөнхий газар болжээ, ТЕГ бусдыг агнадаг газар болсон байна. Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш, сулла гэдэг асуудлыг хөндөөд эхэллээ. Ганцхан Ч.Мөнхбаярыг баривчилсан. Түүнийг бүтэн нэг жил гурван сар тагнаж, мөрдсөн байдаг. Энэ нь хуулийг ноцтой зөрчсөн” хэмээв.

0 cэтгэгдэлтэй