Товчхон
               

Ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй салхилна

               
2022-04-25 0
Зургийн эх сурвалж: MPA

Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бороо, нойтон цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгор, Архангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр  салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурна. Өнөө шөнө Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Дарханы ихэнх нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн хойд, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс сэрүүсч, хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24-НИЙ 20.00 ЦАГААС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр,  говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө эрс сэрүүсэж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Завхан Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НААС 29-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи дөрөвдүгээр сарын 26-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Энэ сарын 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ