“Itaewon Class” цувралын Япон хувилбар хийгдэнэ

               
2022-04-25 0

Нээлтээ хийсэн даруйдаа “JTBC” телевизийн хамгийн их үзэлттэй цувралаар тодорч байсан “Itaewon Class” цувралын Япон хувилбар гарахаар болжээ.

2020 онд “Itaewon Class” олон улсад үзэгчидтэй болсны ихэнх хувийг япончууд эзэлж байсан төдийгүй, цувралыг дуусах үед Японы дижитал зурагт номын компани “Roppongi Class” хэмээн зурагт ном хэлбэрээр олонд хүргэсэн нь анхаарлын төвд орсон байна. Япон хувилбарын гол дүрд жүжигчин Такэүчи Рёома тоглох бөгөөд “Roppongi Class” нэртэйгээр энэ оны 7-н сард нийт 13 ангитайгаар гарахаар болсон байна.

Эх сурвалж: Soompi

Холбоотой мэдээ