Б.Энхбаяр: Мөнгө өгөөгүй байж асуудлаа шийд гээд Хотын даргыг шахаж болохгүй

               
2022-04-25 0

Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгааг гаргажээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

“Нийслэл бол манай улсын нийт хүн амын талаас илүү нь амьдран сууж буй хамгийн том хот. Том хот учраас асуудал нь ч том. Том асуудлыг жижиг бодлого, бага төсвөөр шийдэж чадахгүй. Амиа аргацаасан хэрэг болно. Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо хатуудаа хатуу, зангидсан гар шиг байгаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар татах, харамлах аргагүй. Хотын бүтээн байгуулалтыг дэмжихгүй, хөдөө орон нутагт үргүй байдлаар тараах байдал гаргавал хотоос сонгогдсон гишүүд нам үл харгалзан өөртэй чинь хариуцлага ярина шүү гэдэг шаардлагыг Сангийн сайдад хүргэсэн. Улаанбаатарт автобус шатсан тохиолдол хэд хэд гарсан. Тэдгээр автобусны ашиглалтын хугацаа дууссанаас шатаж байгаа. Шинэчлэх ёстой юу, ёстой. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудал л тулгамддаг. Мөнгө өгөөгүй байж асуудлаа шийд гээд Хотын даргыг шахаж болохгүй биз дээ. Улсын төсвийн хөрөнгийг шийддэг газар нь УИХ, Засгийн газар. Тиймээс УИХ бодлогын дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа ч үзүүлнэ. Харин дараа нь хариуцлага ярих эрх нээлттэй байгаа” гэв.

Холбоотой мэдээ