Г.Баттогтох: Яармагтай холбосон дөрвөн том гүүртэй, замын ажил эхлүүлнэ

               
2022-04-25 0

Улаанбаатар хотод энэ онд хийгдэх авто зам, гүүрний барилга угсралтын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Энэ жил нийслэлд он дамжсан 38, шинээр 29 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Шинээр эхлүүлж байгаа ажлаас онцолбол, хотын төвийг яармагтай холбосон дөрвөн том гүүртэй, замын ажил эхлүүлнэ. Гүүр барих гүйцэтгэгчийг шалгаруулсан. Гэрээ байгуулах шатандаа байгаа. Мөн Шархадыг Улиастайг холбосон зам гэх мэтчилэн томоохон төслүүд хэрэгжинэ” гэв.

Холбоотой мэдээ