Товчхон
               

Оюутнуудын 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж мэргэжлээр суралцаж байна

               
2022-04-25 0

Ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ 2021-2022 оны хичээлийн жилд 712.4 мянган хүүхэд суралцаж байгаагаас жилд дунджаар 34.8 мянга орчим нь төгсөж байна. Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид нийт 30.5 мянган оюутан залуус шинээр элсэн суралцаж байгаа аж.

Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын суралцаж буй мэргэжлийн чиглэлээр авч үзвэл, 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд нийт суралцагчдын 28.8 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн мэргэжлээр сурч байна. Түүнчлэн

  • 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж
  • 12.8 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт
  • 12.2 хувь нь боловсролын чиглэлээр тус тус сурч байгаа гэдгийг мэдээллээ. 

Хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй 100 ажил, мэргэжлийг боловсролын түвшнээр ангилбал, 37 хувийг нь дээд боловсрол шаардагдах ажил мэргэжил эзэлж байна. Харин 35 хувь нь техникийн болон мэргэжлийн боловсрол шаардагдаж байгаа бол 28 хувь нь мэргэжил шаардагдахгүй ажил байгаа юм.

зураг

Эх сурвалж: ҮСХ

Холбоотой мэдээ