Өмнөд Солонгост гишүүний биед халдаж хоригдсон этгээд шоронд амиа хорложээ

               
2022-04-25 0

БНСУ-ын эрх баригч Ардчилсан намын дарга асан Сон Ён Гил рүү алх барин дайрсан хэргээр баривчлагдаж байсан этгээд Сөүл хотын шоронд амиа хорлосон байдалтай олджээ.

Өдгөө 70 настай, Пёо гэгч өөрийн амийг хорлосон байсныг Сөүлийн Намбугийн хорих төвд 03:00 цагийн орчимд хамт хоригдож байсан хүн нь олсон гэж шоронгийн албаныхан мэдэгдсэн байна.

Түүний амиа хорлох болсон шалтгааныг олохын тулд задлан шинжилгээ хийхээр яригдаж байгаа юм. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 7-нд Сөүл хотын Синчон дүүрэгт сонгуулийн сурталчилгаагаа хийж байсан Сон Ён Гилийн толгой руу хэд хэдэн удаа алхаар цохиж гэмтээсэн байна. Үүнээс үүдэн оёдол тавих шаардлагатай болсон байжээ.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ