Товчхон
               

Вашингтонд нүхэн жорлонд унасан эмэгтэйг гал сөнөөгчид аварчээ

               
2022-04-25 0

Вашингтоны Олимпийн хойг дахь цэцэрлэгт хүрээлэнд нэгэн эмэгтэй гар утсаа авах гэж байгаад ариун цэврийн өрөө рүү толгойгоороо унасан байдалтай байсныг гал сөнөөгчид аварчээ.

Бриннон гал түймрийн албаны мэдээлснээр, 40 гаруй насны эмэгтэй дөрөвдүгээр сарын 19-ний өдөр явган аялагчдын очих дуртай Моунт Уокерын ойролцоох нүхэн жорлонг ашиглаж байх үед энэхүү осол гарсан байна.

Яаралтай ариун цэврийн өрөө хэрэгтэй болсон эмэгтэй санамсаргүй гар утсаа жорлонд унагаасан байна. Утас нь доош гүн рүү орох эрсдэлтэй байсан тул тусламж дуудалгүй, авахаар тонгойж байгаад унаж орхижээ.

Аз болоход жорлонгийн нүх гүехэн байсан тул утсаа авч, 911 рүү залган тусламж дуудан, аврагдаж чадсан байна. Эмэгтэй ямар нэгэн эмчилгээ хийлгэхээс татгалзсан бөгөөд албаныхан түүнийг аварсныхаа дараа угааж, цэвэрхэн хувцас өгчээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ