“Үйлдвэрлэгчээс нийлүүлж буй анхны үнийг 50-350 төгрөгөөр багасгах боломж бий”

               
2022-04-25 0
Зургийн эх сурвалж: MPA

ХХААХҮ-ийн сайд болон, тус яамны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан, ШӨХТГ-ын дарга, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, махны холбоо, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэх, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг багасгах ямар боломжийн талаар ярилцав.

Салбарын сайдын хувьд төр, хувийн хэвшлийн хооронд яаж гүүр болох, үйлдвэрлэгч, худалдааны салбарынхантай хэрхэн ойлголцох, бодлогын ямар дэмжлэг хэрэгтэйг, Засгийн газраас гаргаж буй зээлд хамрагдах боломж, компани, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн нэмж болохыг зөвлөлдөв. Хүнс үйлдвэрлэгчид “Ажиллах хүчний хомсдолд орсон, үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах хүч дутагдалтай байна” гэсэн бол худалдааны салбарынхан иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг хэлж байлаа.

Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуу дээрх ханш, үйлдвэрлэгчээс нийлүүлж буй анхны үнийг 50-350 төгрөгөөр багасгах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийлжээ.

Цар тахал, дайны уршиг цаашид ч үргэлжлэх төлөвтэй энэ үед үндэсний үйлдвэрлэгчид эх оронч сэтгэлээр төр хувийн хэвшлээ дэмжсэн олон талт бодлогоо хүртээмжтэй болгох шаардлага үүссэн. Уулзалтаас гарсан саналаа нэгтгэж, үнэ багасгах, тогтворжуулахад оролцоогоо нэмэгдүүлэхээр болсныг салбарын яам мэдээллээ. 

Холбоотой мэдээ